ОУХМ Пүрэвдоржийн Орхон “Парис-2017” ДАШТ-ий чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 63 кг-д түрүүлж алтан медалийн эзэн боллоо. Тэрбээр  ДАШТ-ий алт, хүрэл медальт, Европын хошой аварга Украины Юлья Ткачийг 6:3-аар ялснаар Парисийн тэнгэрт эх орныхоо алтан соёмбот далбааг Парисын тэнгэрт мандуулав.

Өдгөө 24 настай тамирчин П.Орхон Монгол Улсын тав дахь дэлхийн аварга болж байна. Шинэхэн аварга эхний тойрогтоо Энэтхэгийн Шилпи Шераныг оноогоор цэвэр, дараагийн тойрогт Шведийн Хенна Йоханссоныг 6:2-оор, шөвгийн Нигерийн Блессинг Оборудудуг цэвэр, хагас шигшээд Колумбын Жаклин Рентериа Кастильог оноогоор цэвэр(13:0) ялсан юм.

By updown

One thought on “ОУХМ П.Орхон дэлхийн аварга боллоо”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн