Ваанчигийн Ганзориг нүүр хуудастаа аз жаргалын тухай Харвардын судлаачдын хийсэн сонирхолтой дүгнэлтийг мэдээлсэн нь сошиалд түгжээ. Хүн яавал хамгийн их аз жаргалтай байдгийг мэдэхээр Харвардын их сургуулийн судлаачид 75 жилийн турш ажилласан гэнэ. 1938 онд эхлүүлсэн уг судалгаанд сэтгэлзүй, антропологи, IQ, согтууруулах ундааны хэрэглээ, гэр бүлийн харилцаа, орлогын түвшин зэрэг олон хувьсагчийг тооцохыг хичээжээ.
Аз жаргал гэдэг бол хайр. Хайр бялхсан орчинг сүйдэлдэг амьдралын хэв маягаас зайлсхийхийг судлаачид эхлээд зөвлөжээ. Хүмүүс хоорондын харилцаа хүний аз жаргалыг шууд тодорхойлдогаж. Судалгаагаар хэрэгтэй, хүсч байсан, хүндэлдэг хүмүүстэйгээ танилцаж чадсан, хамт ажилладаг хүмүүс албан тушаал ахих, цалингаа нэмүүлэхээс илүүтэйгээр сэтгэлийн бодит таашаал авч байжээ. Мөн багадаа эхийн хайраар дутаагүй өссөн залуус бусдыг илүү хайрлахаас гадна орлогын түвшин нь ч “дутуу” хайрлуулж өссөн хүмүүсээс хамаагүй илүү байсан аж. Мөн эцгийн хайраар дутаагүй өссөн хүмүүс ачаалал даах, стрессийг давах чадвар нь бусдыгаа бодвол өндөр гарч байв.
Биесээ хүндлэх, ажлыг үнэлэх, бусдыг хүлээн зөвшөөрч сурах нь сэтгэлийн амар амгалах олох суурь аж. Түүнээс бус мөнгөний араас хөөцөлдвөл хүний шунал хязгааргүй. 2015 онд эдийн засгийн салбарт Нобелийн шагнал авсан Angus Deaton-ы 2010 оны судалгаагаар хүний жилийн орлого 75.000 ам.доллараас илүү гарвал мөнгөнөөс таашаал авахаа больж эхэлдэг гэдэг.
Хүмүүн аз жаргалтай байхын тулд бусдыг хайрлахын зэрэгцээ бусдаар хайрлуулах хэрэгцээ гардаг аж. 1908-1970 онд амьдарч байсан Америкийн сэтгэл судлаач Абрахам Харолд Маслоу хүний хэрэгцээг таван шатлалаар эрэмбэлсэн. Энэ салбарын эрдэмтэн судлаачид пирамид дээр гурван шинэ эрэмбийг нэмсэн. Эдгээр нь бусдыг ойлгоын хэрэгцээ (cognitive needs), гоозүйн хэрэгцээ (aesthetic needs), бусдад туслах, бусдыг дэмжих, бусдыг хайрлах (transcendence needs). Энэхүү пирамидын дээд түвшиний хэрэгцээг мэдэрсэн хүмүүс бол өнөөгийн нийгэмд амьд бурхан гэж нэрлэгдэх биз ээ.
Эх сурвалж: “Өдрийн сонин”
5 comments
зөв зөв
зөв зөв сайн байна
He he
zuv zuv sh dee
зөв зөв ш дээ