Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор замын хөдөлгөөнд түр өөрчлөлт оруулжээ.
Тодруулбал
- Чингисийн өргөн чөлөө 120 мянгатын уулзвараас хойд чиглэлд Төв шуудангийн уулзвар хүртэлх эсрэг хөдөлгөөнтэй дөрвөн эгнээ замыг,
- Хан-Уул дүүргийн Е-Mart худалдааны төвийн уулзвараас мөн хойд чиглэлд “Шангри Ла”-гийн уулзвар хүртэлх замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг
өглөөний 07:00-10:00 цаг хүртэл, хойд чиглэлд зорчих эгнээг гурав, урд чиглэлд зорчих эгнээг нэг, оройн 17:00-20:00 цагийн хооронд эсрэг чиглэлд буюу хойноос урагш зорчих чиглэлд гурав, урдаасаа хойшоо явах чиглэлд нэг эгнээ болгож, зорчих хөдөлгөөнийг түр өөрчлөн зохион байгуулах ажлыг эхлүүлж байна.
Жолооч та бүхэн зохицуулагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэн замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг хүсье.
Эх сурвалж: https://ikon.mn/n/33h6 Г.МӨРӨН, IKON.MN