Филиппин улсын Нью-Кларк хотод болсон усанд сэлэлтийн Залуучуудын Азийн XI Аварга Шалгаруулах Тэмцээн (ЗААШТ)-ий эхний өдөр Монголын баг хос медаль хүртлээ.
Тодруулбал 15-17 насны 200 метрийн холимог сэлэлтэд Э.Энхмэнд урьдчилсан гараанд 2:13.03 секундэд барианд орсноор өөрийн гараандаа түрүүлж нийлбэр дүнгээр хоёрдугаарт орсон. Финалд манай тамирчин 2:11.24 секундэд замаа дуусгаснаар түүхэн амжилт үзүүллээ.
ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ
50 метрийн араар даллах сэлэлтийн 15-17 насны ангилалд Э.Эрхэс мөн хүрэл медаль хүртлээ. Урьдчилсан гараанд улсынхаа рекорд шинэчилсэн Э.Эрхэс шигшээд улсынхаа рекорд амжилтыг ахин шинэчилж 26.43 секундээр шагналт байранд шалгарсан юм.
Ийнхүү усанд сэлэлтийн залуучуудын ААШТ-ээс манай тамирчид хос хүрэл медальтай боллоо. Энэ бол усны спортын түүхэнд өмнө нь үзэгдэж байгаагүй том амжилт юм.