Хятадын кибер аюулгүй байдлын компани Их Британийн Гадаад хэргийн вэб сайтад нэвтэрч, мэдээлэл хууль бусаар задруулсан байж болзошгүй гэв. Их Британийн засгийн газрын агентууд алдагдсан мэдээллийн цаана хэн байгааг тодорхой илрүүлээгүй ч хакердсан арга барил, домайн хаяг нь Хятадынх гэх таамгийг дэвшүүллээ.
Хэдэн хэдэн баримтаас авч үзвэл хакерууд Ази, Европын төрийн мэдээллийн сан, бизнес, буяны байгууллага болон “i-Soon” мэдээллийн санд нэвтэрсэн. Хятад дахь Их Британийн Элчин сайдын яам хэргийн талаар мэдээгүй ч ” Бээжингээс хууль тогтоомжийн дагуу бүх төрлийн кибер халдлагыг эрс эсэргүүцэн тэмцэнэ” гэх мэдэгдэл гаргасан. Хятадын цагдаа болон “i-Soon” компани халдлагыг шалгаж байна гэж “AP” агентлаг мэдээлэв.
“i-Soon” бол Хятадын цэрэг, цагдаа, хамгаалалтын албадад кибер аюулгүй байдлын үйлчилгээ үзүүлдэг хувийн компаниудын нэг юм. Шанхай дахь төв байрандаа 25 хүрэхгүй ажилтантай. Хадлага болсон өдөр 577 баримт бичгийн цуглуулга болон чатын логууд ил болж,”Github” дээр мэдээллүүд задарчээ.
Эх сурвалж: AP news