АНУ-ын Нью Йорк хотын “Carnegie Hall”-д Олон улсын төгөлдөр хуурын тэмцээн болсон. Үүнд Монголын хоёр төгөлдөр хуурч тэргүүн байр болон дэд байрт шалгарчээ. Тодруулбал, Төгөлдөр хуурч, багш Ц.Дааръяагийн хоёр шавь уг амжилтыг гаргасан байна. Тэдний нэг нь цахим орчинд багшдаа “загнуулдаг” шавь гэдгээрээ олонд танигдаад байсан билээ. Тэрбээр өмнө нь төгөлдөр хуураа анхлан өөр багшаар заалгаж сурсан ч сүүлийн нэг жилийн бэлтгэлээ Ц.Дааръяад шавь орж, хангасан байдаг.
Тоглолтын дараах баярын сэтгэгдлээ Ц.Дааръяа илэрхийлэхдээ “Түрүүлдэг шавь маань загнуулаад од болдог хүү шүү дээ. Загнуулсны эцэст амжилт гаргалаа. Чадлаа. Тоглож байх үед нь салгалаад чичрээд байсан. Өмнөөс нь тоглож байгаа юм шиг огшлоо. Алддаг хэсэг дээрээ алдчих вий гэж айгаад зүрх амаар гарах шахсан. Алдаагүй тоглохоор нь гайхах баярлах зэрэгцсэн” гэлээ.