ЭХЗХ: Тог цахилгааны ачаалалтай үед хязгаарлалт хийхээс өөр аргагүй

2024-02-20 13:242min0
7052e862280d0b1a13f8d3730448ad3f80cebb0d

Эрчим хүчний систем 2024.02.18-ны өдрийн 19.00 цагт 1443 МВт хүрчээ. Энэ нь өнгөрсөн оны ачаалалтай үеэс 132 МВт-аар, импорт 85 МВт-аар тус тус өссөн талаар Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдээллээ.

Үүнтэй холбогдуулан нийслэл хотын хэмжээнд цахилгааны хэсэгчилсэн хязгаарлалт хийгдээд байна.

Иймд аж ахуйн нэгж байгууллагууд эрчим хүчний зардлаа багасгах арга хэмжээ авч, шаардлагагүй цахилгаан хэрэгслийг салгаж байхыг анхааруулж байна. Мөн цаашид цахилгааны оргил ачаалалтай үед тог цахилгааныг хязгаарлах талаар мэдэгдлээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй