Монгол орны нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүлтэй, зарим газартаа 100 см хүртэл зузаан цастай. Увс, Өвөрхангай, Сүхбаатар, Дундговь, Дорноговь аймгийн 21 суманд төмөр буюу мөсөн зудын нөхцөл үүсжээ..
Улсын хэмжээнд хоёрдугаар сарын 18-ны өдрийн байдлаар 667,841 толгой мал хорогдсон бөгөөд Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Архангай, Дорнод аймгууд хамгийн өндөр хорогдолтой байгаа юм.
Оны эхний нийт малын тоотой харьцуулахад улсын дундаж 1%, Сүхбаатар аймаг 5.3%, Хэнтий 2.8%, Дорноговь аймаг 3.6%, буюу хэвийн хорогдлын хэмжээнээс давжээ.
Өнгөрсөн оны тооллогоор манай улс 64.7 сая толгой малтай болсон юм.
Монгол Улсын зудын давтамж, малын хорогдлын байдал
Зуд болсон он |
Хорогдсон том малын тоо / сая толгой/ |
Тухайн үеийн нийт малд хорогдлын эзлэх хувийн жин |
1944-1945 |
8.1 |
33.2 |
1954-1955 |
1.9 |
8.2 |
1956-1957 |
1.5 |
6.2 |
1967-1968 |
2.7 |
11.9 |
1976-1977 |
2.0 |
8.9 |
1986-1987 |
0.8 |
3.6 |
1993 |
1.6 |
6.4 |
1999-2000 |
3.5 |
11.6 |
2000-2001 |
4.8 |
18.5 |
2001-2002 |
2.9 |
12.2 |
2009-2010 |
10.3 |
23.4 |
Бөхийн холбооноос цас зудын бэрхшээл тулгарсан малчдад туслах “Хандивын барилдаан”-ыг зохион байгуулах бол Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, Хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж өвөлжилт хүндэрсэн аймгуудын малчдад хандив өгөхийг уриалж, лам нарын хандивын аяныг эхлүүлжээ.