Ерөнхий сайдын өнөөдөр хийсэн мэдэгдлийн үеэр Монгол Улсын Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал Ж.Батаа зээлийн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Гурван том зээлийн асуудал шийдэгдчихвэл нийт чанаргүй зээлийн 75 хувь нь шийдэгдэнэ.
Олон нийтэд зарлаж эхэлснээс хойш чанар нь улам муудаж байгаа зээл одоогоор байхгүй. Гэхдээ нэр бүхий хэдэн зээл одоо болтол эргэн төлөлт хийгдэхгүй яваа. Зохицуулалт хийх талаар Хөгжлийн Банк Засгийн газрын дэмжлэгтэйгээр хэд хэдэн чиглэлд ажиллаад явж байна.
Бэрэн группийн арматурын үйлдвэр болон Эрэл компанийн барилга угсралтын комбинатыг худалдаж авах талтай тохиролцож ажил хийгдээд явж байна. Удахгүй Хөтөлийн асуудал Засгийн газрын хуралдаанаар орж, асуудал шийдэгдэх байх. Хөгжлийн Банк Хөтөлийн зээлд давуу эрхтэй хувьцааг эзэмших замаар бүтцийн өөрчлөлт хийх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
60, 70 тэрбум төгрөгийн өрийн үлдэгдэлтэй хоёр, гурван зээл бий” гэлээ.