Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 29 дүгээр зүйлийн 29.3 дахь заалт 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөгдөх гэж байна.
Иймд 2019-2023 онд дараалсан 6, 7 жилийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас тэтгэвэр тогтоолгосон тэтгэвэр авагч таван жилийн цалингаа сонгон тэтгэврээ нэг удаа өөрчлөн тогтоолгох хүсэлтээ daatguulagch.ndaatgal.mn системд илгээхийг Нийгмийн Даатгалын Ерөнхий Газраас санууллаа.
Өөрчлөгдсөн тэтгэврийг 2024 оны нэгдүгээр сарын 1-нд олгох юм байна.
“Зөвхөн 2019-2023 онд тэтгэврээ 6 эсхүл 7 жилийн дундаж цалин хөлсөөр тогтоолгосон тэтгэвэр авагч бүр хүсэлтээ гаргана. Тэтгэврийг таван жилийн дундаж цалингаар өөрчлөхөд тэтгэврийн хэмжээ нь 2023 оны арванхоёрдугаар сарын тэтгэврээс буурахаар бол бууруулахгүйгээр өмнө нь олгож байсан хэмжээгээр олгоно.
Цалингүйгээр эсхүл 60 сараас цөөн сарын дундаж цалингаас тэтгэврээ тогтоолгосон тэтгэвэр авагчид хамаарахгүй”-г мэдээлэв.
Ирэх оноос мөрдөгдөх хуулийн заалтад:
Нэг удаагийн суутгалын хэмжээ нь тэтгэмжийн болон сарын тэтгэврийн 50 хувиас хэтэрч болохгүй гэжээ.