Нийслэлчүүдийг 2028 онд Амгалангаас Яармагийн дэнж хүртэл метрогоор явдаг болгох шийдвэрийг Засгийн газраас танилцуулаад байгаа.
Энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзоригоор ахлуулсан Ажлын хэсэг метроны зөвлөх үйлчилгээний ажлын даалгаврыг боловсруулж эхэлжээ.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд:
- Сангийн яам
- Эдийн засаг, хөгжлийн яам
- Эрчим хүчний яам
- Зам, тээврийн хөгжлийн яам
- Барилга, хот байгуулалтын яам
- Байгаль орчин, аялал жуулчлалын яам
- Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний 12 байгууллагын төлөөлөл багтсан байна.
Нийслэлийн түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, сайд Б.Дэлгэрсайханы танилцуулснаар 2024 оны нэгдүгээр сард барилга, угсралтын гүйцэтгэлийн тендерийг зарлаж, хоёрдугаар сард зураг төслийн ТЭЗҮ гүйцэтгэгчтэй гэрээ байгуулна.
2024 оны дөрөвдүгээр сард үндсэн гүйцэтгэгчтэй гэрээ байгуулж, тавдугаар сард метро барих ажлыг эхлүүлнэ.
2024 оны зургаадугаар сард барилга угсралтын нээлтийн үйл ажиллагааг хийж, 2027 онд барилгын ажил дуусаж, туршилт хийнэ. 2028 онд метрогоор явж эхлэх аж.