“Эмээлтийн махны үйлдвэр” гэх эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан Чен Бин болон “Эм Ди Си Пи” ХХК-д холбогдох гэм буруугийн шүүх хуралдаан Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр боллоо.
“Эм Ди Си Пи” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Цогтгэрэл шүүх хуралдаанд өөрийн биеэр ирээгүй болохыг тус шүүх хурлын Нарийн бичгийн дарга ирц танилцуулах үеэр ярив. Үүний дараа улсын яллагчаас “н.Цогтгэрэлийг өөрийн биеэр шүүх хуралдаанд оролцуулж гэм буруутай асуудлыг шийдэх ёстой. Тиймээс шүүх хуралдааныг хойшлуулах саналтай байна” гэв.
Тус саналыг хуралдаан даргалагч шүүгч авч хэлэлцээд шүүгдэгчийг албадан ирүүлэхийг даалгаж, арванхоёрдугаар сарын 12-ны өдрийн 10:00 цаг хүртэл шүүх хуралдааныг хойшлуулав.