Өсвөрийн төгөлдөр хуурчдын олон улсын “Virtuosi per musica di pianoforte” тэмцээн арваннэгдүгээр сарын 24-нд Чех улсад зохион байгуулагдлаа.
56 дахь удаагаа зохион байгуулагдсан олон улсын энэхүү уралдаанд Монгол Улсын Консерватор (МУК)-ын дөрөвдүгээр ангийн сурагч, есөн настай Б.Гүен тэргүүн байр эзэлжээ.
Ингэснээр “Virtuosi per musica di pianoforte” тэмцээний Гран-При шагналыг анх удаа Монголоос хүртэж байгаа юм. Өсвөрийн төгөлдөр хуурч Б.Гүен Чехийн Брно хотод болох Моцартын тэмцээнд удахгүй оролцох аж.
Түүнчлэн өсвөрийн төгөлдөр хуурчдын олон улсын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн долоон сурагч амжилттай оролцжээ.
Уралдааны баг бүрэлдэхүүний амжилтаас дурдвал
- Сурагч Б.Очир-Эрдэнэ гуравдугаар байр, Б.Энхсаруул тусгай шагнал
- Сурагч Н.Саруул, Т.Оюу нар тусгай шагнал
- Гадаадын уралдаанд анх удаа оролцож, сурагч Б.Маргад хоёрдугаар шатандаа амжилттай тэнцсэн байна.