Ардчилсан Намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Э.Одбаяр томилогджээ. Түүнд батламжийг тус намын дарга Л.Гантөмөр гардуулж өгсөн байна. Ингэснээр АН генсекийн үүрэг гүйцэтгэгчтэй боллоо.
Э.Одбаяр нь АН-ын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байжээ.
Өнгөрсөн наймдугаар сард АН-ын Үндэсний Бодлогын Хороо хуралдаж, АН-ын тэргүүн дэд даргаар С.Баярцогтыг, дэд даргаар Ч.Өнөрбаяр, Р.Амаржаргал нарын 15 хүнийг томилсон. Тэд тус намыг сонгуульд удирдаж оролцоно гэдгийг мэдэгдээд байгаа билээ.