Улсын Их Хурал(УИХ)-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлээс Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандаж “Улаанбаатар хотын утаа болон сайжруулсан шахмал түлшний талаар” тавьсан асуулгын хариуг сонсож байна.
Асуулгын хариуг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн уншиж танилцуулж байна.
Тэрбээр агаарын бохирдлыг бууруулахаар хэд хэдэн төрлийн багц арга хэмжээ авч хэрэгжүүлж байгааг дурдав.
Тухайлбал “86.4 тэрбум төгрөгөөр 2017-2019 онд 41,964 өрхийг цахилгаан халаагуураар хангах боломжийг бүрдүүлсэн.
2017 оны 199 дүгээр тогтоолын дагуу 2017 оноос хойш агаарын чанарыг сайжруулах бүсэд амьдарч байгаа айл өрхүүдэд шөнийн тарифын хөнгөлөлт үзүүлж байгаа. 2017-2022 онд өссөн дүнгээр 52.2 тэрбум төгрөг, 2023 оны хүлээгдэж буй дүнгээр 85.8 тэрбум төгрөг зарцуулахаар байна.
Засгийн газрын 62 дугаар тогтоолоор нийслэлд түүхий нүүрсийг хориглож, сайжруулсан түлш хэрэглэхээр болсон. Сайжруулсан түлш хэрэглэснээр тоосонцрын хэмжээ Багануурын нүүрс хэрэглэж байсан үетэй харьцуулбал 50 хувиар буурч, хүхэрлэг хийн хэмжээ нэмэгдсэн.
182,100 өрхөөс зуух судалгаа авахад 127,108 өрх нь чанарын шаардлага хангахгүй, битүүмж алдагдсан зуухтай байгаа нь иргэд угаарын хийн хордлогод өрхөд гол шалтгаан болж байна.
- 2019 онд 2,780
- 2020 онд 786
- 2021 онд 426
- 2022 онд 256 хүн амиа угаарын хордлогод өртсөн мэдээлэл байна” гэв.
Түүний танилцуулсан мэдээллээс харвал 2019-2022 онд 4,248 хүн угаарын хордлогод өртсөн байна.