Манай улсын экспорт өнгөрсөн оны мөн үеэс ₮2.4 тэрбумаар өсөхөд адууны махны худалдаа голлон нөлөөлжээ

2023-11-17 16:252min0
1451267619

Үндэсний статистикийн хорооноос энэ оны эхний арван сарын гадаад худалдааны мэдээллийг танилцууллаа.

Монгол Улс энэ он гарснаас хойш нийт 161 улстай 20 тэрбум ам.долларын гадаад худалдаа хийсэн байна. Үүнд экспортын хэмжээ 12.5 тэрбум ам.долларт, импорт 7.5 тэрбум ам.долларт хүрчээ. Харин өнгөрсөн онтой харьцуулахад нийт барааны эргэлт 2.8 тэрбум ам.доллароор өссөн аж.

Экспортын хэмжээ өмнөх оны мөн үеэс 2.4 тэрбум ам.доллароор өсөхөд:

  • нүүрс хоёр тэрбум ам.доллар,
  • газрын тос 136.9 сая ам.доллар,
  • жоншны хүдэр ба баяжмал 132.1 сая ам.доллар,
  • лаазалсан махан бүтээгдэхүүн 114.5 сая ам.доллар,
  • адууны мах 96.1 сая ам.доллароор өссөн нь голлон нөлөөлжээ.

Нийт экспортын 56.5 хувийг чулуун нүүрс, 17.7 хувийг зэсийн хүдэр баяжмал, 5.1 хувийг алт, 0.9 хувийг самар, угаасан ноолуур хоёр хувийг, адууны мах 0.8 хувийг эзэлж байна.

0wrdkb_Screenshot_2023-11-17_at_12_57.45_PM_ph Манай улсын экспорт өнгөрсөн оны мөн үеэс ₮2.4 тэрбумаар өсөхөд адууны махны худалдаа голлон нөлөөлжээ0wrdkb_Screenshot_2023-11-17_at_12_57.45_PM_x974 Манай улсын экспорт өнгөрсөн оны мөн үеэс ₮2.4 тэрбумаар өсөхөд адууны махны худалдаа голлон нөлөөлжээ

ҮСХ

Импорт өмнөх оны мөн үеэс 458.5 сая ам.доллароор өсөхөд:

  • дизелийн түлш 106.8 сая ам.доллар,
  • суудлын автомашин 86.7 сая ам.доллар,
  • хар төмөр бүтэц, эд анги, барилгын эдлэл 79.5 сая ам.доллар,
  • бульдозер, индүүдэгч, тэгшлэгч, экскаватор 45.8 сая ам.доллар,
  • нийтийн тээврийн хэрэгсэл 36.6 сая ам.доллароор өссөн нь голлон нөлөөлсөн аж.

Мөн нийт импортын бүтээгдэхүүний 19.7 хувийг нефть, хоёр хувийг цахилгаан эрчим хүч, 7.5 хувийг суудлын автомашин эзэлж байгаа юм.

c9z3si_Screenshot_2023-11-17_at_12_58.40_PM_ph Манай улсын экспорт өнгөрсөн оны мөн үеэс ₮2.4 тэрбумаар өсөхөд адууны махны худалдаа голлон нөлөөлжээc9z3si_Screenshot_2023-11-17_at_12_58.40_PM_x974 Манай улсын экспорт өнгөрсөн оны мөн үеэс ₮2.4 тэрбумаар өсөхөд адууны махны худалдаа голлон нөлөөлжээ

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй