Чанаргүй зээл, мөнгөн хадгаламжийн энэ оны эхний аравдугаар сарын тоон мэдээллийг ҮСХ-ны Бодлого, хамтын ажиллагааны хэлтсийн дарга С.Норов танилцууллаа.
Тэрбээр “Төгрөгийн хадгаламж энэ оны аравдугаар сард 15.4 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 2.9 их наяд төгрөгөөр өссөн. 13.3 их наяд нь иргэдийнх, 2.1 их наяд төгрөг нь ААН, байгууллагын хадгаламж байгаа юм.
Энэ оны аравдугаар сарын эцсийн байдлаар ААН, иргэд нийтдээ 26.4 их наяд төгрөгийн зээлийн өрийн үлдэгдэлтэй байна. Үүнээс хэвийн зээлийн өрийн үлдэгдэл нь 22.8 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 20.3 хувиар өссөн аж.
Харин чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл 2.2 их наяд төгрөг болж өмнөх мөн үеэс 472.6 тэрбум төгрөгөөр буурсан. Чанаргүй зээл нь нийт өрийн үлдэгдлийн 8.3 хувийг эзэлж байна” хэмээн ярилаа.