Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн Их хамбаар томилогдсон Д.Жавзандоржийг Бямба гарагт сэнтийд зална
2023-11-15 15:251min

Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн Их хамба, 30 дахь Хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж ламтанг сэнтийд залах ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааны товыг гаргажээ.
Тодруулбал арваннэгдүгээр сарын 18-нд буюу XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх Усан туулай жилийн Өвлийн тэргүүн харагчин гахай сарын Шинийн 5-ны өдөр Батцагаан цогчин дуганд болох аж.
Эргэн сануулбал өнгөрсөн сард соёлын гавьяат зүтгэлтэн, гавж Д.Чойжамц үүрэгт албанаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргаснаар түүний оронд лхаарамба Д.Жавзандоржийг томилохоор болсон юм.