УИХ-ын Төсвийн байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар НӨАТ-ын буцаан олголтыг таван хувьд хүргэх асуудлыг хэлэлцэж байгаа юм. УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилсан НӨАТ-ын буцаан олголтыг таван хувьд хүргэх саналыг 100 мянган иргэн дэмжсэн. Улмаар хуулийн дагуу УИХ-д танилцуулж, уг асуудлыг судлан төсөл боловсруулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм. Байнгын хорооны хуралдаанд УИХ-ын дарга Г.Занданшатар оролцож, танилцуулга хийв.
Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн НӨАТ-ын буцаан олголтыг таван хувьд хүргэх асуудлыг судалж, дүн шинжилгээ хийж, санал боловсруулах ажлын хэсэг байгуулах санал гаргасан юм. Тэрбээр өөрөө ажлын хэсгийг ахалж ажиллах саналтай байгаагаа мэдэгдэв. Улмаар НӨАТ-ын буцаан олголтыг таван хувьд хүргэх асуудлыг судлах, дүн шинжилгээ хийх ажлын хэсэг байгуулах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.