ОУХМ М.Намуун дэлхийн цомын аварга боллоо

2023-11-01 11:47
d2sotk_396553775_633499332319445_955852178351876843_n_x974
Герман улсын Кёльн хотод 2023 оны аравдугаар сарын 28-31-ний хооронд боксын төрлөөр Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөв.Тэмцээний эмэгтэйчүүдийн 60 кг жинд ОУХМ М.Намуун Швейцарын тамирчинтай алтан медалийн төлөө тулалдаж, 5:0-ээр буулгаж авснаар дэлхийн цомын аварга болсон мэдээг Монголын боксын холбооноос дуулгалаа.

Тэрбээр эхний тулаанаа Австралийн тамирчинтай хийж, ялалт байгуулснаар аварга болох хүртлээ амжилт гаргасан байна.

Монгол Улсаас дэлхийн цомын тэмцээнд 15 тамирчин дасгалжуулагч Б.Эрдэнэбаяр, Ц.Даваацэрэн, Ж.Еркин нарын удирдлага дор оролцжээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй