Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн дагуу Нийслэлийн Засаг дарга хоёр орлогчтой ажиллах юм байна.
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын нэгдүгээр орлогчоор Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан П.Сайнзориг томилогдсон байна.
Харин хоёр дахь орлогчоор УИХ-ын даргын зөвлөхөөр ажиллаж байсан хуульч, судлаач О.Номинчимэгийг томилохоор болжээ.
Өмнө нь Нийслэлийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан Ж.Сандагсүрэн, З.Төмөртөмөө нар чөлөөлөгдөхөөр болж байна.