УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь “Цар тахал нэрийн дор Монгол Улсын Засгийн газар 5.1 их наяд төгрөг, дараа нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 10 их наяд төгрөгийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан. Дээр нь гадаадын зээл тусламжаар гурван их наяд гаруй төгрөгийг зарцуулсан байдаг.
Мөн Эрдэнэтээс 1.2 их наяд төгрөг, Оюу толгойгоос нэг их наяд төгрөгийг дайчилсан. Нэг их наяд гэдэг чин нэг хонийг 200 мянган төгрөгөөр тооцоход таван сая хонь байна. 20 их наяд гэвэл эрх баригчид 100 сая хоньтой тэнцэхүйц хэмжээний мөнгийг цар тахал нэрийн дор гарын салаагаар урсгасан байна.
Хоёр их наяд төгрөгийг нь ямар нэгэн компани, ажлын байрыг дэмжих зорилгоор хүүгүй болон хүүтэйгээр зээлсэн. Ямар компанид зээлснээ хэлдэггүй. Бас л ногоон автобус шиг нууцалж байна. Өмнөх гурван жилийн хугацаанд цар тахал нэрээр зарцуулсан 20 их наяд төгрөгийн задаргааг тайлагнах гэсэн ч бид мухардлаа.
Хүчээ нэгтгэе гэж та бүхнээс хүсэж байна” гэдгийг хэллээ.