УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.
Тус намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Хурлаар Монгол Улсын төсвийн тухай хууль болон МСНЭ-ээс өргөн барьсан Эрүүгийн хуулийн зарим заалтыг эсэргүүцэж байгаатай холбоотой асуудлыг авч хэлэлцлээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнгөрсөн долоо хоногт Эрүүгийн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг өргөн барьсан. Бага насны хүүхэд, гэр бүлтэй холбоотой гэмт хэргийн ялын бодлогыг чангатгах чиглэлийн хуулийн төсөл юм.
Энэ хүрээнд Эрүүгийн хуулийн 21.9 буюу мөрдөн байцаалтын нууцыг задруулахгүй байхтай холбоотой заалтыг өргөн барьсан. Энэхүү заалтыг мэдээлэл олж авахыг эрхийг багасгаж, хэвлэл мэдээллийн хэрэгслийг хянах гэж байна гэдэг агуулгаар сэтгүүлчид эсэргүүцэж байна.
УИХ-ын чуулганаар Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх үед 21.9 дэх заалтыг хасах нь зүйтэй гэж бүлэг үзлээ. Энэ гурав дахь өдөр ээлжит бус чуулган хуралдаж, Эрүүгийн болон Хүүхэд хамгааллын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх эсэхийг шийднэ.
14 хоногт багтааж энэ асуудлыг шийдвэрлэнэ” хэмээв