Өнөөдөр Хөвсгөл аймагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдөллөө

2023-10-13 11:261min0
267976-26012021-1611628793-960048250-huvsgul

Улаанбаатарын цагаар өнөөдөр буюу 2023 оны аравдугаар сарын 13-ны 05:04:22 цагт Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун зүгт 32 километрийн зайд газар хөдөллөө.

Газар хөдлөлтийн хүч 4.4 магнитуд байжээ.

Эргэн сануулахад, 2023 оны аравдугаар сарын 6-нд хоорондоо нэг цаг орчмын зайтай Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын төвөөс баруун зүгт 62 км, 54 километрийн зайд 4.9, 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон билээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй