35 настай эмэгтэй хоёр настай хүүхдийн хамт, 74 настай иргэн, 14 настай хүүхдийн хамт угаартсан эмнэлгийн тусламж авсан байна.
Тодруулбал Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт 35 настай эмэгтэй хоёр настай хүүхдийн хамт, мөн 74 настай иргэн, гэр бүлийн гишүүн болох 14 настай хүүхдийн хамт тус тус угаартсан гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнийг эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хамруулан, шалгаж байна.
Сэрүүний улирал эхэлж байгаатай холбогдуулан гэр, байшин, орон сууцандаа агаарын сэлгэлтийг тогтмол хийх, яндангаа хөөлөх, бүрэн шаталт дуустал яндангийн хаалтыг хаахгүй байх, пийшин зуухны онгорхой, цоорхой цууралтыг шалгаж бөглөх, угаарын хийн мэдрэгч суурилуулах, уг төхөөрөмжийн хэвийн ажиллагааг тогтмол шалгах, дохиоллыг салгаж унтраахгүй байх зэргээр угаарын хийд хордохоос урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлж байна.