Цагдаагийн байгууллагад 2023 оны аравдугаар сарын 8-ны өдрөөс 9-нд шилжих шөнө Баянхошууны Хөтөл орчмоос улсын дугаар тодорхойгүй “Toyota Prius” маркийн автомашинд гар өргөн суусан 14 настай охин үл таних этгээдэд хүчиндүүлсэн харамсалтай гэмт хэрэг бүртгэгджээ.

Энэ дагуу Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс хойшлуулшгүй ажиллагаа явуулж, хэрэгтнийг олж тогтоов.

Тодруулбал дээрх гэмт хэргийг Баянгол дүүргийн харьяат хувиараа такси үйлчилгээ эрхэлдэг, 25 настай “Т” гэгч үйлдсэн болохыг илрүүлэн, түр саатуулан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Иймд эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, улсын дугаар тодорхойгүй, зөвшөөрөлгүй хувийн такси үйлчилгээгээр үйлчлүүлэхгүй байх, /үүнийг шөнө оройн цагаар онцгой анхаарах/, таксинд суух тохиолдолд ямар автомашинд суусан тухай фото зураг, мессеж гэх мэт мэдээллийг ойрын хүмүүст боломжит бүх сувгаар хүргэж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас онцгойлон сэрэмжлүүлж байна.

By Enkhjin

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн