Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах гэмт хэргийн ялын бодлогыг чангатгах хуулийн төслийг Хууль, зүй дотоод хэргийн яамнаас боловсруулжээ.
Энэ талаар сайд Б.Энхбаяр “Мөрдөн шалгах ажиллагааны нууц мэдээллийг олж авсан иргэн, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч, мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулбал хүлээх хариуцлагыг хөндөхгүй. Зөвхөн мөрдөн байцаагч, прокурор, шүүгч, өмгөөлөгч зэрэг мөрдөн шалгах ажиллагааны нууцтай албаны бүрэн эрхийн хүрээнд танилцсан, хадгалж байх үүрэгтэй этгээдээс нууц задарсантай холбоотой гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгана.
Энэ төрлийн гэмт хэрэгт 6 сараас 3 жилийн хорих ял оногдуулж байгааг 1-5 жилийн хорих ялтай болгож нэмэгдүүлнэ.
Түүнчлэн тухайн мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулсан төрийн албан хаагчийн нийтийн ажил хийх эрхийг насаар нь хасна” хэмээв.