Хүүхдийн эрхийн асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулах эсэх талаар УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хэлэлцэхээр болов. “Хүүхдийн эсрэг давтан гэмт хэрэг үйлдэж буй гаж донтой хүмүүсийн нэрийг хар жагсаалтад оруулж, цахим гав зүүж хөдөлгөөнийг нь хязгаарлахаас эхлээд бүхий л шаардлагатай хууль эрх зүйн арга хэмжээг авах хэрэгтэй.
Согтуу жолооч нарт хатуу хариуцлага тооцож, ялын бодлогыг чангатгасан цогц хууль батална. Энэ асуудлаар ажлын хэсэг байгуулъя” гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар онцоллоо.
Үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаан завсарлав.
09:30 2023/10/06
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар хүүхдийн эрхийн зөрчил, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Гудамж талбайн гэрэлтүүлэг, камержуулалтыг иргэд, хүүхдийн аюулгүй байдлыг хангах түвшинд хийх хэрэгтэй. Сургуулийн автобусны хүрэлцээг сайжруулах, сургалтын хөтөлбөрт гэр бүл, хүүхэд хамгааллын талаар мэдлэг олгох агуулгыг багтаах шаардлагатай.
Хүүхэд залууст багаас нь өөрийгөө болон үе тэнгийнхнээ хамгаалах арга мэдлэгийг олгох ёстой” хэмээв.