ОУХМ С.Жамбалжамц “Ханжоу 2022” Азийн наадамд дугуйн засмал замын төрөлд хүрэл медаль хүртлээ

2023-10-05 18:231min
bqyliu_386505529_705950481566105_3919957323774733226_n_x974

“Ханжоу 2022” Азийн наадам засмал замын дугуйн спортоор 13 дахь өдрөө үргэлжилж байна.

Эрэгтэй дугуйн засмал замын уралдаанд ОУХМ С.Жамбалжамц 4:31:11 хугацаанд замаа туулсан амжилтаар хүрэл медаль хүртлээ. Ингэснээр манай дугуйчин 2024 оны Парисын олимпод эх орноо төлөөлж оролцох эрхээ өвөртлөв.

Одоогоор манай улс Ханжоу 2022 Азийн наадамд нэг алт, дөрвөн мөнгө, есөн хүрэл медаль хүртэж 36 улсаас 24 дугаар байрт жагсаж эхлэв.

Мөн тус төрөлд ОУХМ Б.Тэгшбаяр уралдаж 4:36:15 хугацаанд замаа туулсан амжилттайгаар 35 дугаар байрт орсон байна.