Б.Баатар бичлэгээ шалгуулах гэнэ

Өнөөдөр (2017.08.17) “Херо” энтертайнментийн найруулагч Б.Баатар Прокурорын Ерөнхий газарт хандаж олон нийтийн сүлжээнд тархсан Шадар сайд У.Хүрэлсүхтэй ярьсан ярианы бичлэгийг шалгуулахыг хүсчээ.

Түүний бичсэн өргөдөл: 

‘2017 оны наймдугаар сарын 15-ны орой Херо энтертайнмэнт студийн найруулагч Баатар миний бие Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхтэй утсаар ярилцсан бичлэгийг улстөрийн зорилгоор нийтэд тараасан байна. Энэ бичлэгийг эрх бүхий байгууллага тусгай тоног төхөөрөмж ашиглан хийсэн гэж үзэж байна. Энэ нь хувь хүниийг дагаж мөрдөж, тагнан туршиж байгаагийн илрэл юм. Миний бие улс орны аюулгүй байдал, нийгмийн тогтвортой байдлын эсрэг ямарваа үйлдэл хийж байгаагүй бөгөөд улсын нууцтай холбоотой төрийн албан тушаал хашдаггүй жирийн уран бүтээлч хүн юм. Энэ бол зөвхөн надтай холбоотой асуудал биш Монгол Улс дахь хүний эрхийн зөрчлийн нэг илрэл, гар утас ашигладаг хүн бүрийн эрхтэй холбоотой асуудал болохыг онцлон анхаарахыг хүсч байна.

Уг бичлэгийг тараасны дараа бичлэгийг миний бие хийсэн мэт болгож харагдуулах гүжир гүтгэлгийг зохион байгуулалттай хийж байна. Энэ бол миний бөгөөд надтай утсаар ярьсан хүний нэр төрийг гутаах, олон нийтэд буруугаар ойлгуулахад чиглэсэн зорилготой, зохион байгуулалттай үйл ажиллагаа гэж үзэж байна. Тиймээс энэ асуудлыг шалгаж, уг бичлэгийг хийсэн болон түгээсэн этгээдүүдийг олж тогтоон, хуулийн дагуу хариуцлага ногдуулахыг хүсч байна.

Тэр хэвлэлийнхэнд “Би хэзээ ч өөрөө бичлэг хийгээд, түүнийгээ бусдад тараах хүн биш” гэж хэлсэн байна. Түүний энэ үгэнд хэдэн хүн итгэх бол?

3 thoughts on “Б.Баатар бичлэгээ шалгуулах гэнэ

  1. Нэргүй 2017-08-17 20:08 at 20:08

    Гөлөг

    Хариулах
    1. zochin 2017-08-18 11:39 at 11:39

      bichleg aldahdaa garamgai nohor doo

      Хариулах
  2. Нэргүй 2017-08-18 00:08 at 00:08

    Yamar goyo bichdegiin be

    Хариулах

Нэргүй-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн