Хотын дараагийн даргаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өнөөдөр /2023.10.05/ сонгогдлоо. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн бөгөөд “Ногоон автобусны алдагдалд хэн хариуцлага хүлээх вэ” гэдэг асуултад “Д.Сумъяабазар ёс зүйн хуриуцлага хүлээж албан тушаалаа өгсөн. Нийтийн тээврийн парк шинэчлэлийн процесст алдаа гарсан. Түүнээс биш авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдуулж, ажлаа өгөөгүй” гэсэн хариултыг өгөв. Үүнээс “Ногоон автобус”-ны алдагдалд Д.Сумъяабазар, Ж.Сүхбаатар нар огцорсноос өөрөө хариуцлага хүлээхгүй мартагдаж хот автобусгүй, төсөв “мөнгөгүй” болж үлдлээ.
Б.Ийнгаа