Сангийн яам: Цалин, тэтгэвэр, тэтгэмж, халамжийг инфляцтай уялдуулж 10% нэмэгдүүлнэ

2023-10-03 13:001min0
мөнгө нэ

Монгол Улсын 2024 оны төсвийн төслийг өнөөдөр Сангийн яамнаас сэтгүүлчдэд танилцууллаа.  Ирэх онд иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх үүднээс иргэдийн орлогыг инфляцтай уялдуулж 10% нэмэгдүүлэх гэж буйг яамны зүгээс онцлов. Тодруулбал цалин, тэтгэвэр, тэтгэмж, халамжийг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс нэмэгдүүлэхээр тооцжээ. Үүнд 881.4 мянган хүн хамрагдах бөгөөд шаардагдах төсөв нь 881 тэрбум төгрөг гэж үзсэн байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй