Монголын эрэгтэй шигшээ баг эхний тоглолтдоо БНХАУ-шигшээ багд ялагдав

2023-09-27 10:561min0
Ze0tcXf69z5opWvIsfOfzH5yC77llck0yQe8MB2e

“Ханжоу 2022” 19 дэх удаагийн Азийн наадмын сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ багуудын тоглолт өчигдөр эхэллээ.

Манай улсын шигшээ баг нээлтийн тоглолтоо БНХАУ-ын эсрэг хийж 89:50 онооны харьцаатайгаар ялагдал хүлээв. Эрэгтэй шигшээ баг эхний хагаст 44:28, сүүлийн хагаст 45:22 онооны харьцаатай дуусгасан юм. БНХАУ-ын эсрэг 29 хувьтай довтолсон бөгөөд 36 хувьтай чөлөөт шидэлт гүйцэтгэсэн байна.

Харин долоон удаа бөмбөг тасалж, 25 удаа алдаа гаргаж, 13 ашигтай дамжуулалт өгчээ. Г.Болор-Эрдэнэ 27:01 минут тоглохдоо долоон оноо, зургаан ашигтай дамжуулалт өгсөн үзүүлэлтээр багаа тэргүүлсэн юм.

Эрэгтэй шигшээ баг В хэсэгт БНХАУ, Хонконг, Тайвань улстай багтсан. Дараагийн тоглолтоо Хонконгийн шигшээ багтай маргааш 20:00 цагт тоглоно. Эмэгтэй шигшээ баг А хэсэгт БНХАУ, Энэтхэг, Индонезын шигшээ багтай оноолт таарсан. Эхний тоглолтоо БНХАУ-ын шигшээ багийн эсрэг өнөөдөр 20:00 цагт хийх юм.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй