Үндэсний номын сан “Ном зөөх цаасан хайрцаг” авахад 45 сая төгрөгийн тендер зарлалаа гэсэн мэдээг өнөөдөр сайтууд нийтэлжээ. Бөөн angry дарагдсан байхаар нь сонирхолтой санагдаад комментыг нь гүйлгээд хартал “Тэрний оронд ном авмаар юм даа, төсвийн мөнгө уйлахгүй гэж, манайд хайрцаг байгаашдээ авах уу, ямар их мөнгөөр хайрцаг авдаг юм бэ” гэж ч байх шиг… Ер нь Монгол Улсаар маань сонин сайхан юу байна гээд эхлээд ikon.mn -руу шагайв. 20 мэдээ постолсноос “Нэг гэр бүлийн 4 хүн угаартаж амиа алдлаа” гэдэг мэдээ нь хамгийн их лайк, шэйр, комменттэй нь… Дараа нь Мексикт “Мөчилсөн цогцсыг эвлүүлж хэдэн хүнийх болохыг нь тогтооно” гэсэн мэдээ байхыг хараад “хэнд хамаатай юм бэ” гэж бодсон ч “хандалтын төлөө” -л постолсон л байж таарлаа гэж таамаглав. Бусад мэдээнийх нь хандалт ч тийм сайн биш юм. Eguur дээр харин Ч.Галсан гуайн ярилцлага нийтлэгдсэнийг харахад нүдэнд үнэхээр чимэгтэй. Гэвч энэ ярилцлагаас нь илүү “Талийгаачийн цогцост дахин шинжилгээ хийхээр боллоо”, “8 ишигний хэргийн шүүх хурал дараа сард товлогдлоо” гэдэг мэдээ нь л илүү хандалттай харагдав. Донор болсон тэр хүний зурагных нь өмнө зул асаасан зургийг ямар ч хайр найргүй тавьдаг юм бэ дээ. Комментуудыг нь “бүү дурс” аймшигтай. Бид нар ер нь хараахдаа сайн ерөөхдөө муу л хүмүүс юм даа гэсэн бодолтойгоор ахиулан бусад сайтуудыг ухаж байтал “Тамгагүй төрийнхөн БНХАУ-с “хөөгдөв” гэдэг мэдээнүүдийн доорх комментууд нөгөө бодлыг маань бүр л бататгах шиг болов. Монголчууд ерөөсөө л “монголоо” гээчихсэн хүмүүс болжээ. “Манайх шиг ямар дампуу улс байгаа биш дээ, төртэй эмх цэгцтэй улс гоё юм” ч гэж байх шиг… Женкогийн нохой Баатар хөөгдөж байхдаа таарсан ч гэнэ үү… Яаая бас л бичихэд ч эвлэхээргүй доромжлол хараалыг бол урсгажээ. Мэргэжлийн жүжигчдийн баг эх орноо сурталчилж л яваа шүү дээ. Асуудлыг харин isee дээр нэлээд дэлгэрэнгүй олон талаас нь шинжлэн нийтэлсэн байхыг тогтож уншаад БНХАУ-ын талаас Баатарт 7 хоног жүжгээ тавих зөвшөөрөл өгөөд сүүлд 3 болгож тохирчоод дараа нь муухай новширсонг ойлгов. Өвөр Монголд өнөөдөр 5 сая гаруй монгол угсаатан амьдарч монгол дээлээр гоёж, монгол хэлээрээ ярьж байгаа ч “соёлын хавчлага, дарамтад” өртөж сургуульдаа монгол хэл сурах ч эрхгүй болчихсон. Bing-ээс Хятадын өвөр монголд явуулж буй улс төрийн бодлогыг тайлбарлаад өгөөч гэхэд “Соёлоос нь хөндийрүүлэх” гэдгийг тодорхой хэлээд өгч байна. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байхдаа Өвөрмонголчуудыг Монгол руу “арай” чөлөөтэй нэвтрэх боломжтой болгож өгөөч гэсэн хүсэлтийг БНХАУ-ын талд тавьж байж…Муу ч гэсэн бидний цөөхөн Монголчууд… Хойшоогоо буюу Монгол руу сүүнийхээ дээжийг өргөөд өмөрч яваа 1200 хүн жүжиг үзэх гээд очсон байхад улс төрийн бодлогоос болоод тогийг нь тасдаад, замыг нь хаагаад хөөгөөд явуулчихаар ер нь ямар л олиг байх вэ дээ. Тэгэхэд бид энд “Ураа, Баатарыг хөөжээ” гээд баярлалдаад сууж ч байх шиг… Манжийн дарлалд нүдүүлж, орос ах нараа шүтсэн түүхээс үлдсэн “хохирогч” төвтэй “Монгол хүн бүдэрвэл гоё, алдвал сайхан” гэдэг сэтгэлгээний суурь нь л яван явсаар гоё мэдээнээс илүү муухай мэдээн дээр, бусдын алдаан дээр, гэмт хэрэг дээр бөөгнөрдөг, балбадаг соёл болтлоо төлөвшихөд нөлөөлсөн байх. Төр нь нийгмийн сүлжээний хэрүүл, элдэв сенсацад автаж шийдвэр гаргах биш харин ард түмнээ хэрхэн соён гэгээрүүлэх вэ гэдэг дээр анхаарч, хэвлэл мэдээллийн эздүүд нь ч судлаач, эрдэмтэдтэйгээ нийлээд “олон нийтийн сэтгэлгээг дагаж хэрүүлээр хооллох биш “эерэг, өөдрөг, эрүүл” болгох үе шаттай арга хэмжээ, үйл ажиллагааг зохиовол яадаг юм бол…
Монголчуудад ерөөсөө сэтгэлгээний хувьсгал хэрэгтэй байна.
Монголчуудад ерөөсөө сэтгэлгээний хувьсгал хэрэгтэй байна.