Өнөө шөнө баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар хөрсөн дээр цочир хүйтрэхийг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Цочир хүйтрэлээр ил задгай төмс, хүнсний ногоо хайрагдаж болзошгүй тул хадланчид, тариаланчдыг урьдчилан хамгаалах арга хэмжээ авахыг анхааруулав.

Тодруулбал өнөө шөнө буюу 2023.09.18-19-нд шилжих шөнө Архангайн нутаг, Хөвсгөл, Төв аймгийн нутгийн зүүн, Булган, Өвөрхангайн хойд хэсгээр хөрсөн дээр 0…-5 градус хүрч цочир хүйтрэх юм байна.

By Enkhjin

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн