Нийслэлийн Онцгой Байдлын Газар (НОБГ)-аас нийслэлийн хэмжээнд гол, усны ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнгийнхээ талаар мэдээлэл өглөө.

Тус газраас гол усны аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор дараах ажлуудыг хийжээ.

  • Туул, Тэрэлж, Хэрлэн голд 13 дахь жилдээ завьт болон хөдөлгөөнт эргүүлийг гаргасан.
  • 2022 онд “Анхаарахад болно”, 2023 онд “Эрсдэлгүй аялал, эндэлгүй зун” зэрэг нөлөөллийн аяныг зохион байгуулж эргүүлээс гадна дүрст болон зурагт контентыг 1,381,000 хүнд олон нийтийн сүлжээгээр хүргэсэн.
  • Голын эрсдэлтэй бүсүүдэд камер байршуулж аврах бүлгийн дарга нар газар утаснаасаа хянан, цагаан хоолойгоор анхааруулга хүргэж ажилласан.

Энэ жил нийслэлийн хэмжээнд гол усны ослын 46 дуудлага бүртгэгдсэн байна.

НОБГ-ын алба хаагчид голын усанд автомашинтайгаа суусан болон голын салаанд боогдсон 350 том хүн, 120 хүүхэд буюу нийт 470 иргэний аюулгүй байдлыг хангаж 32 автомашиныг татан гаргажээ.

Завьт эргүүлээр 36 том хүн, таван хүүхдийг голын усанд осолдохоос авран хамгаалсан байна. Харамсалтай нь голын усанд хоёр том хүн, найман хүүхэд амиа алдсан тухай тус газраас мэдээлэв.

Энэ онд гол, усны ослын дуудлагын тоо өмнөх үеийн мөн үетэй харьцуулахад 16.3 хувиар, голын усанд осолдсон иргэдийн тоо 2.8 дахин буурсан үзүүлэлттэй байгаа аж.

By Enkhjin

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн