Өнөөдөр сондгойгоор төгссөн дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд оролцож, маргааш хэвийн горимд шилжинэ

2023-09-14 15:361min0
p1c8crt6r41n6t1grj1a1817iae4r3_20190627121813-810x450

Хичээлийн шинэ жилийн эхэн үед Улаанбаатар хотын замын түгжрэлийг багасгах зорилгоор наймдугаар сарын 26-ны өдрөөс тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгойгоор ялгаж, хөдөлгөөнд оролцуулж байгаа билээ.

Уг шийдвэр есдүгээр сарын 15-ныг хүртэл хэрэгжих хугацаатай. Тодруулбал өнөөдөр сондгой буюу 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн автомашинууд замын хөдөлгөөнд оролцоно.

Харин маргаашаас эхлэн хуучин горимдоо орж, 5 ба 0-ээр төгссөн дугаартай автомашин замын хөдөлгөөнд оролцохгүй бол ирэх амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй нь.

Автомашины улсын дугаарын сүүлийн орноор хязгаарлагдах зохицуулалтыг сануулж байна.

  • 1 ба 6-аар төгссөн дугаартай бол ДАВАА гарагт хөдөлгөөнд оролцохгүй.
  • 2 ба 7-оор төгссөн дугаартай бол МЯГМАР гарагт хөдөлгөөнд оролцохгүй.
  • 3 ба 8-аар төгссөн дугаартай бол ЛХАГВА гарагт хөдөлгөөнд оролцохгүй.
  • 4 ба 9-өөр төгссөн дугаартай бол ПҮРЭВ гарагт хөдөлгөөнд оролцохгүй.
  • 5 ба 0-ээр төгссөн дугаартай бол БААСАН гарагт хөдөлгөөнд оролцохгүй.

Дугаарын хязгаарлалт 08:00-20:00 цагийн хооронд үйлчлэх журамтай.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй