2023-09-14 15:301min00

Маргааш Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар нойтон цас орно

tsas_shuurga5da8306a1c58b5e5250aed9005

Ойрын хоёр хоногтоо төв болон зүүн аймгуудын нутгаар үргэлжилсэн бороо орно.

Өнөө шөнө Сэлэнгийн нутаг, Төв аймгийн хойд хэсэг, маргааш өдөр Сэлэнгийн өмнөд, Төв аймгийн зүүн, Хэнтийн нутгаар ахиухан хэмжээний бороо, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүсэхийг Цаг уур, орчны шинжилгээний газраас онцгойлон анхаарууллаа.

2023 оны есдүгээр сарын 16-20-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвөөс харвал:

  • 16-нд нутгийн хойд хагаст
  • 17-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
  • 18-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
  • 19-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 16, 17-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэх аж.