Хан-Уул дүүрэгт хотхоны бохирын шугамын холболт хийж байх үед хөрсний нуралт үүсэж, нэг иргэн амиа алджээ

2023-09-13 10:031min0
l2hfhk_377724980_611312774531904_4785627824316816941_n_x974

Бохирын шугам холболт хийж байгаад иргэд шороонд дарагдсан байна.

Энэ талаар Нийслэлийн Онцгой Байдлын Газраас “Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, “Эх нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв 2″-ийн баруун талд байрлах хотхоны бохирын шугам холболтын ажил хийгдэж байх явцад хөрсний нуралт үүсэж, хоёр ажилтан 3х1.50 метрийн хэмжээтэй нүхэнд дарагдсан байсан.

Аврагчид Төв аймгийн харьяат, 26 настай эрэгтэй шороонд дарагдаж нас барсан байсныг хүрз, дамнуурга, тулгуур бэхэлгээ ашиглан цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өглөө.

Нөгөө ажилтныг иргэд гаргаж, яаралтай тусламж 103-т хүлээлгэн өгч, амь насыг нь аварсан байна” хэмээн мэдээллээ.

Иймд иргэд болон аж ахуйн нэгж байгууллагууд газар шорооны болон барилгын ажил эрхлэхдээ хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлын дүрмийг чанд мөрдөж, эрдэнэт хүний амь нас эрстэхээс урьдчилан сэргийлж ажиллахыг анхаарууллаа.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй