2023 оны 6 сараас эхлэн Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллагын (ЖАЙКА) Төлөөлөгчийн газарт ажилладаг хэмээн өөрийгөө танилцуулсан эрэгтэй, ЖАЙКА-аас хэрэгжүүлж буй төслийн хүрээнд санхүүжилт олгоно гэх мэтээр иргэдийг хууран мэхлэх замаар их хэмжээний мөнгө залилан авахыг завдсан үйлдэл хэд хэдэн удаа гараад байна.
Тус Төлөөлөгчийн газар болон төслийн ажилтнууд төсөл, хөтөлбөрийн санхүүжилт олгох, урьдчилгаа шаардах зэргээр аж ахуйн нэгж, хувь хүмүүстэй шууд болон шууд бусаар огт холбогддоггүй болохыг анхаарна уу.