Ардчилсан Намын дарга Л.Гантөмөр ирэх жилийн сонгуультай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэндийн салбарыг төлөөлж чадах хүнийг сонгуульд нэр дэвшүүлнэ. Намын гишүүдээс санал асуулга авна. Хамгийн өндөр санал авсан хүмүүс АН-ын жагсаалтад нэр нь багтана. Маш сайн шинэчлэгдсэн жагсаалт гарна гэдгийг хэлмээр байна.
АН дундаж давхаргыг гаргаж ирэхийн төлөө зүтгэж, ажилласан. Гэтэл дундаж давхаргыг алга болгох хэмжээний төрийн алдаатай бодлого явагдаж байна. Бид төрөө засахын тулд туршлага, шинэчлэл хоёрыг хослуулна.
Гэхдээ шинэчлэл нь илүү байх болно” хэмээв.
Харин АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын томилгооны тухайд “Ямар түвшний хүн ажиллуулах вэ гэдгээ сайн бодох хэрэгтэй. Олон нийтэд хүрдэг хүн ажиллуулах уу эсвэл дотоод ажил чухал байна уу гэдгээ анхаарна гэсэн үг.
Бид тодорхой шийдвэрүүдээ гаргана. Ойрын хугацаанд намын Ерөнхий нарийн бичгийн даргыг томилно” гэдгийг хэллээ.