Системийн нөлөө бүхий банкуудын өөрийн хөрөнгийн дүн 4.9 их наяд төгрөгт хүрчээ.
Энэ нь өмнөх оны мөн үеэс 13 хувиар өссөн болохыг Монголын Банкны Холбооноос мэдээлэв.
Өөрийн хөрөнгөөр бий болгосон ашиг нь хадгаламжийн өгөөжөөс бага түвшинд байгаа аж.
График. Банкуудын өөрийн хөрөнгийн өгөөж, жил бүрийн хоёрдугаар улирал
Дээрх графикаас харвал “Зарим банкны өөрийн хөрөнгийн өгөөж буурсан байна. Тал талдаа анхааран банкууд өөрийн хөрөнгийн өгөөжөө нэмэгдүүлж байж хувьцаа эзэмшигчдээсээ цаашдын хөрөнгө татах боломжоо олж авна гэсэн үг.
Системийн нөлөө бүхий таван банкны хөрвөх чадварын харьцаа үзүүлэлт хэт өндөр хэвээр байгааг мөн хэлэв. Өөрөөр хэлбэл иргэдэд олгож буй зээлийн хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад өсөлттэй хэвээр байна. Системийн нөлөө бүхий банкуудын хөрвөх чадварын харьцаа үзүүлэлтийн дундаж 38 хувьтай байна.
Түүнчлэн Монголын банкны холбооноос “Харилцагчийн эрхийг хамгаалах банкны үйлчилгээний кодекс”-ийг батлан, салбарын хэмжээнд дагаж, мөрдөж эхлээд байгаа аж. Уг кодексийн хүрээнд, банкны ажилтан нь үйлчилгээний нөхцөл, хүү, шимтгэл гэх мэт мэдээллийг энгийн, тодорхой байдлаар тайлбарлаж, аливаа өөрчлөлтийг урьдчилан мэдэгддэг, харилцагчийн мэдээллийн нууцлалыг хуульд заасан үүргийн хүрээнд хамгаалдаг, гомдол, саналыг банк бүр ажлын 15 хоногт багтаан шийдвэрлэдэг байх юм байна.
Мөн “Банк нь хүний эрхийг дээдэлсэн, харилцагчийн онцлог, тусгай хэрэгцээг ойлгодог, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулан үйл ажиллагаагаа явуулдаг байх зэргээр бүх банкуудын үйлчилгээ нэгдсэн нэг стандарттай, олон улсын жишигт хүрч байгаа” тухай Монголын банкны холбооны Зөвлөх З.Шагдарсүрэн тайлбарлалаа.