2023-08-31 10:541min00

2025 оноос хойш дээд сургууль гэсэн ангилалгүй болж, судалгааны, мэргэжлийн, сургалтын гэсэн гурван төрлөөр сургалт явуулна

сургууль

2023-2024 оны хичээлийн жил нэг хоногийн дараа эхлэх гэж байна. Уламжлал ёсоор есдүгээр сарын 1-нд сурагчдад Хархорин хотын тухай түүхэн видео хичээл үзүүлэхээр Ерөнхийлөгчийн Тамгын Газраас бэлджээ. Уг хичээлийг бэлтгэхэд эрдэмтэд оролцсон байна.

Харин БШУЯ-наас мэдээлснээр энэ жил ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгүүдийн хичээлийн шинэ жилийн нээлтийн арга хэмжээг цомхон зохион байгуулах чиглэлийг өгчээ.

Их, дээд сургууль, МСҮТ-ийн хичээлийн хичээлийн шинэ жилийн нээлтийг есдүгээр сарын 4-нд зохион байгуулах зохицуулалтыг хийсэн байна. Энэ талаар өнөөдөр БШУЯ-наас дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр 10:00 цагт хэвлэлийн хурал зарлажээ.

Ташрамд дурдахад 2025 оноос хойш дээд сургууль гэсэн ангилалгүй болж, их сургууль нь судалгааны, мэргэжлийн, сургалтын гэсэн гурван төрлөөр сургалтаа явуулах аж.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй