2023-08-21 14:131min00

НОБГ: Шинэ Драгон төвийн үүдний шилэн фасадны хэсэгт гал гарчээ

cfholz_Screen_Shot_2023-08-21_at_13_59.38_x974

 

Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Шинэ Драгон төвийн үүдний шилэн фасадны хэсэгт гал гарсан дуудлага 13:29 цагт Мэдээлэл шуурхай удирдлагын төвд ирсэн.

Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 26, 18 дугаар ангийн алба хаагчид гал түймрийг унтраахаар ажиллаж байна.

Гал түймрийн тархалтыг 14:02 цагт зогсоосон. Бүрэн унтраахаар ажиллаж байна. Уг төвийн баруун хойд талд ШТС байдаг тул галын тархалтыг шуурхай зогсоосон болохыг НОБГ мэдээллээ.

Драгон төвд 13:30 цагийн орчимд гал гарчээ.

Одоогоор галын шалтгаан нөхцөлийн талаар мэдээлэл тодорхойгүй байна.

Нийслэлийн Онцгой Байдлын Газраас галын дуудлага мэдээлэл хэзээ ирсэн талаар болон хэдэн хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байгаа талаар тодруулахад “Мэдээллээ нэгтгэж байна, удахгүй хариу өгөх болно” гэлээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй