2023-08-21 12:331min00

PUBG Mobile-ын Өмнөд Азийн аваргын төлөө Монголын 6 баг тоглоно

309824-21082023-1692580345-1459479901-Untitled-1

  • PUBG Mobile-ын Өмнөд Азийн намрын мэргэжлийн лиг дууслаа
  • Лигт Монголын “4Merical Vibes” баг аваргалж, Монголын 6 баг Өмнөд Азийн АШТ-ий эрх авав
  • Лигийн оноогоор Монголын “Stalwart Esports” баг ДАШТ-д оролцох эрхтэй боллоо

PUBG Mobile-ын Өмнөд Азийн намрын мэргэжлийн лиг сарын турш үргэлжилж өчигдөр дууслаа. Намрын мэргэжлийн лигт Монголын 9 баг оролцсон бөгөөд 8 нь финалын шатанд тоглосон юм.

Балба, Бангладеш, Монголын нийт 16 баг финалд өрсөлдсөнөөс 12-т нь Өмнөд Азийн аварга шалгаруулах тэмцээний эрх олгосон. Финалд тоглосон Монголын 8 багийн 6 нь тус эрхийг авлаа.

Намрын мэргэжлийн лигт Монголын “4Merical Vibes” баг аваргалж 9500 ам.долларын шагнал авсан бол мөн Монголын “Mabetex Esports” баг дэд байрыг эзлэв.

Өмнөд Азийн аварга шалгаруулах тэмцээнд Балба, Бангладеш, Монгол, Пакистаны нийт 16 баг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох 4 эрхийн төлөө өрсөлдөнө.

Харин намар болон өнгөрсөн хаврын мэргэжлийн лигийн нийлбэр оноогоор тэргүүлсэн ганц баг ДАШТ-д шууд оролцох алтан тасалбарын эзэн болох байв. Өмнөд Азийн мэргэжлийн лигийн нийлбэр оноогоор Монголын “Stalwart Esports” баг тэргүүлж тус эрхийг авснаар “PUBG Mobile Global Championship 2023”-т оролцох Монголын эхний баг болов.

Өмнөд Азийн аварга шалгаруулах тэмцээнд Пакистаны 4, Монголын 6, Балбын 7, Бангладешийн 1 баг оролцоно. Тэмцээн энэ сарын 24-д эхэлж есдүгээр сарын 03-д дуусна. Дээр дурдсанчлан тэднээс ердөө дөрөв нь ДАШТ буюу PMGC-д оролцох эрхийг авна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй