Бямба гарагт Гандантэгчэнлин хийдийн урд талын авто замыг засах ажил эхэлнэ

2023-08-17 15:491min0
mk4epe_64ddc7471431cf7f0c8d8864_x974

Баянгол дүүрэг 16 дугаар хороо Занабазарын гудамж буюу Гандантэгчэнлин хийдийн урд талын авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засварын ажил гүйцэтгэх гэж байна.
Тодруулбал Бямба гарагт буюу наймдугаар сарын 19-ний 23:00 цагаас 22-ны 06:00 цаг хүртэл Гандантэгчэнлин хийдийн урд авто замыг хааж, хучилт хийнэ.
Мөн суулт үүссэн хашлага болон инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулан засварлах юм байна.
Иймд дээрх хугацаанд иргэд, жолооч өөр замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Замын хөгжлийн газраас зөвлөлөө.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй