2023-08-17 15:541min00

Зүүн Азийн залуучуудын наадмын жүдо бөхийн тэмцээний эхний тойрогт С.Мөнх-Оргил, Н.Ундрахбаяр нар яллаа

278cf5b2f9026aaec36061cd929453a6

Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй Зүүн Азийн Залуучуудын наадмын жүдо бөхийн тэмцээн өнөөдөр эхэллээ. Эрэгтэй 55кг-ын жинд өрсөлдсөн С.Мөнх-Оргил эхний тойрогт БНХАУ-ын тамирчин Си Ли Ху-тай барилдаж нэмэлт цагт вазари үнэлгээгээр яллаа.
Мөн эмэгтэй 48кг-ын жинд хүч үзэж байгаа залуу тамирчин Н.Ундрахбаяр эхний тойрогт БНХАУ-ын тамирчин Сюү Хонг Ли-тэй барилдаж, нэмэлт цагт вазари үнэлгээгээр ялалт байгуулсан байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй