Улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн нийт хэмжээ 2023 оны эхний долоон сарын урьдчилсан гүйцэтгэлээр 12.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 3.5 их наяд төгрөг буюу 37 хувиар өсжээ.
Харин тэнцвэржүүлсэн орлого 12.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 3.2 их наяд төгрөг буюу 42.5 хувиар өссөн байна. Улсын нэгдсэн төсвийн нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 11.1 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.4 их наяд төгрөгийн ашигтай гарчээ.
Харин татварын нийт орлого 11.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 3.4 (41.4%) их наяд төгрөгөөр өсөхөд
орлогын албан татварын орлого 1.3 (66.6%) их наяд төгрөг,
нийгмийн даатгалын орлого 471.4 (29.5%) тэрбум төгрөг,
нэмэгдсэн өртгийн албан татвар 407.7 (19.6%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Харин онцгой албан татвар 96.9 (18.2%) тэрбум төгрөгөөр буурсан талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.