Нийтийн хоолны салбарын орлого 2023 оны эхний хагас жилд 588.8 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 104 тэрбум буюу 21.5 хувиар өссөн байна. Үүнд рестораны орлого өмнөх оны мөн үеэс 66.4 (21.6%) тэрбум төгрөг, гуанзны орлого өмнөх 32.5 (74.2%) өссөн нь голлон нөлөөлсөн байна. Нийтийн хоолны салбарын орлого 2023 оны 6 дугаар сард 115.9 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 5.1 (4.6%) тэрбум төгрөгөөр өссөн байна.
Нийтийн хоолны салбарын 2023 оны эхний хагас жилийн нийт орлогын
63.4 хувийг ресторан,
13 хувийг гуанз,
12.3 хувийг катерингийн орлого тус тус эзэлж байгаа аж.
Харин зочид буудлын салбарын орлого 2023 оны эхний хагас жилд 221 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 61 тэрбум буюу 38.1 хувиар өсжээ.