Хотын стандарт, хяналтын газраас төвийн зургаан дүүрэгт барилгын суурь ухаж, удаан хугацаанд орхигдуулсан 91 байршилд шалгалт хийжээ.
Шалгалтын үеэр архитектур төлөвлөлтийн даалгавартай 87, архитектур төлөвлөлтийн даалгаваргүй дөрөв, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгогдоогүй 56, зөвшөөрөлтэй дөрөв, зөвшөөрлийн хугацаа дууссан 31, мөн тухайн байршил дээрээ ирээгүй, зөвшөөрөлтэй ч үйл ажиллагаа нь зогссон, суурийн байгууламжийн цутгалттай боловч дутуу орхисон зэрэг зөрчлүүд илэрсэн байна.
Иймд нийслэлийн нутгийн захиргааны бусад байгууллагууд чиг үүргийн дагуу арга хэмжээ авахаар Ажлын хэсгийн дүгнэлт боловсруулж байгааг мэдээллээ.
Нийслэлийн өнгө төрх болоод оршин суугч, иргэдийн эрүүл аюулгүй амьдрах орчинд сөргөөр нөлөөлж буй байршлуудад стандарт норм дүрмийг мөрдүүлэх, ухсан нүхийг булуулан, орчны аюулгүй байдлыг хангуулж, тохижилт хийх ажлыг эрчимжүүлэх аж.